Бидний тухай
Танилцуулга

”Мах импэкс” ХК нь нийслэл хотын хүн амыг мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 1946 онд Боловсон мах комбинат нэртэйгээр анх ашиглалтад орсон Монгол Улсын махны ууган үйлдвэрүүдийн нэг юм. Үйлдвэр ашиглалтад орсноос 20 орчим жилийн дараа хөдөлмөрчдийн хэрэгцээ болон гадаад орнуудад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага өссөн тул хүчин чадлаа нэмэх зорилгоор ХБНГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар нэгдүгээр үеийг 1968 онд, хоёрдугаар үеийг 1972 онд хүчин чадлаа нэмэгдүүлж ашиглалтаа хүлээн нэмэгдүүлсэн.

Манай компани Монгол Улсын мах махан бүтээгдэхүүний нийт зах зээлийн 60%-ийг дангаараа эзэлдэг бөгөөд үүний 60% нь нийслэл Улаанбаатар хотод, 40% ийг дангаараа ходоо орон нутагт борлуулалтаараа эзэлж байна. “Мах Импэкс” ХК нь ЖЕНКО ГРУПП-т харьяалагдах бөгөөд тус групп нь мах махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг бизнесийн салбаруудад үйл ажиллагаагаа тогтмол амжилттай явуулж байна.

Plan your visit video 0
Plan your visit video 1
 
  • 1921
  • 1938
  • 1940
  • 1946
  • 1950
  • 1962
  • 1968
  • 1975
  • 1976
  • 1989
  • 1997
  • 2004
  • 2008
  • 2011
  • 2012
  • 2013
  • 2014
  • 2015
  • 2016
  • 2019-2021
1921
1921

Ардын хувьсгал ялсны дараахан 1921 оны аравдугаар сард Нийслэл Хүрээн буюу одоогоор Улаанбаатар хотын Их Нарангийн энгэрт хэдэн гэр, шавар байшин барьж мал нядалгааны ажлыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй байдаг. Уг үйл ажиллагаа нь Монгол Улсын  үйлдвэрлэлийн анхны суурь болсон бөгөөд тухайн үеийн улсын байгууллагуудийн хэрэгцээг хангахад зориулагдаж байсан түүхтэй.

1938
1938
Уламжлалт аргаар мах бэлтгэж байгаа нь 1938 он.

1930 онд дотооддоо хиам боловсруулж эхэлсэн мөн энэ онд энэхүү үйлдвэр нь “Хотын мах комбинат” гэж нэрлэгдэх болжээ. 

1940
1940
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүд хамтарсан 13/40 дүгээр хурлын Тогтоол 1940 он

БНМАУ-ын Засгийн газар ЗХУ-аас мэрэгжилтэн урьж, газар дээр нь судалгаа хийлгэн Улаанбаатар хотын Мах комбинатын зураг төсвийг зохиолгож Боловсон мах комбинатыг байгуулах шийдвэрийг 1940 онд хуралдан МАХН-ын Х их хурлаар шийдвэрлэсэн байна

1946
1946
Бод , бог мал төхөөрөх цех 1946 он

ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар Улаанбаатар анхны Мах комбинатыг 1941 – 1946 оны долоо дугаар сараас байнгын ашиглалтад оруулснаар манай орны махны үйлдвэрлэлд чанарын шинэ өөрчлөлт гарсан юм.1946 оны 7 сарийн эхээр буюу Улсын 25 жилийн ойн бяр наадмын өмнө ашиглалтад орсон.

1950
1950
Үйлдвэрийн аргаар боловсруулан махаа хэрэглэгчдэд хүргэж байгаа нь. 1950-иад он

Нийслэлийн хүн ам эрс өсч, гадаад харилцаа өргөжин хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, ялангуяа арьс шир боловсруулах үйлдвэрийн салбар түргэн хурдацтай хөгжиж байгаа зэрэг нь махны төрлийг нэмэгдүүлэхийг зүй ёсоор шаардах болсон ба үүнтэй холбогдуулан орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурласан томоохон хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг 1960 оны эхээр шийдвэрлэсэн билээ.

Мах комбинат байгуулах ажлыг 1963 онд эхэлж нэгдүгээр ээлжийг 1968 онд, хоёрдугаар ээлжийг 1971 онд тус тус ашиглалтад оруулсан.

Комбинатын хүчин чадлыг тодорхойлохдоо “Ээлждээ 160 толгой бод мал, 1200 толгой бог мал, 25 толгой гахай, 1.5 тонн хиам боловсруулж, 500 лааз консерв үйлдвэрлэдэг”байв.

1962
1962
Мах консервын комбинатын загвар. 1962 он

МАХН-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Улс төрийн товчооны гишүүдийн хамт Мах Консервын комбинатын барилгын зураг төсөлтэй танилцаж байгаа нь 1962 он.

1968
1968
Мах консервын комбинатын нээлт. 1968 он

Шинэ Мах комбинат өөрийн мал баазтай, дотроо эхлэн боловсруулах, хөргөх үйлдвэрүүд, хиам консервын үйлдвэр, яс боловсруулах үйлдвэр, ахуй үйлчилгээний үйлдвэр, төв засварын цех, лаборатори, захиргааны барилга байгууламж гэх мэт олон үйлдвэр нэгжийн цогцолбортой байв.

1975
1975

Мах комбинатад ажиллах мэргэжилтэй ажилчид бэлтгэх, дадлагажуулах асуудлыг БНАГУ болон бусад орны ижил төрлийн үйлдвэрүүд дээр зохион байгуулах арга хэмжээг төлөвлөгөөтэй хэрэгжүүлж байв. 1973 онд 40 гаруй ажилчдыг Берлин хотын Мах комбинатад дадлага хийлгэв. Түүнээс хойш жил бүр 100-150 хүн тус Мах комбинатад очиж дагалдангаар сурч, ажиллах болсон байна.

БНАГУ-д

Зүүн гар талаас: Лхагваа, Гүнсэн, Цэрэндорж, Жадамбаа, Сүхболд, Баатаржав, Жагварал. 1975 он

1976
1976
Хөргөлтын компрессорууд 1976 он.

Мах комбинатад ажиллах мэргэжилтэй ажилчид бэлтгэх, дадлагажуулах асуудлыг БНАГУ болон бусад орны ижил төрлийн үйлдвэрүүд дээр зохион байгуулах арга хэмжээг төлөвлөгөөтэй хэрэгжүүлж байв. 1973 онд 40 гаруй ажилчдыг Берлин хотын Мах комбинатад дадлага хийлгэв. Түүнээс хойш жил бүр 100-150 хүн тус Мах комбинатад очиж дагалдангаар сурч, ажиллах болсон байна.

1989
1989
Мах ангилан савлах үйлдвэр 1989 он.
1997
1997
1968 – 1997 оны үеийн “Мах Импэкс” компанийн ид сэргэн мандан бадралын үе байсныг түүх гэрчилж байна.

Энэ үед Мах Импекс компани нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглах, гадаад харилцааг өргөжүүлэх зэрэг шилжилтийн үеийн бэрхшээлийг давахад чиглэсэн Нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн боловч Төр нийгмийн хэцүү цаг үеэс шалтгаалан 1997 1998 Гурван тэрбум төгрөгийн өртэй, хоёр тэрбум гаруй төгрөгийн найдваргүй авлагатай Үйлдвэрлэл явуулах эдийн засгийн ямар ч боломжгүй болсон нь үйлдвэрлэлийг хувьчлахаас өөр ямар ч аргагүй байдалд оруулсан юм 1999 оноос эхлэн нийслэлийн хүн амыг эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ажиллаж эхлэв. “Мах Импэкс” компани нь 1999 оны наймдугаар сард мэргэжлийн боловсон хүчнийг дэмжих, өөрийн санхүүгийн боломжийг дайчлан үйлдвэрлэлийн аажмаар сэргээхэд чиглэсэн дэс дараатай бодлого явуулж эхэлсэн байна.

2004
2004
Үйлдвэрийн аргаар төхөөрөх, сэврээх, хөлдөөх зоорь бүхий үйлдвэр. 2004 он

2003-2004 онд Хотын гадна өөрийн хөрөнгө оруулалтаар хоногт 1000 бог мал 100 бод мал Үйлдвэрийн аргаар төхөөрч махыг сэврээх хөлдөөх зоорь бүхий үйлдвэрийг Эмээлт налайхад барьж ашиглалтад оруулж Нийслэлийн хүн амыг үйлдвэрийн аргаар боловсруулсан шинэ махаар хангаж байв.

2008
2008
Орчин үеийн технологийн шаардлага хангасан иж бүрэн шулалгааны цех. 2008 он

Өргөлтийн машин тэнхимийн үндсэн тоноглол болох конпрессор .Ната суудыг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр төхөөрөмжөөр шинэчилсэн Суурилуулснаар хөргөлтийн үйл ажиллагаа нь сайжирч, найдвартай ажиллаж байна Гулууз махыг хоёр үе шаттайгаар сэрвээж хөлдөөх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн Жаран тонн махыг хорин дөрвөн цаг сэрвээх зориудыг шинээр ашиглалтад оруулав .хонины ангилсан махыг цаасан хайрцагт савлаж шууд хөлдөөх зорилгоор -40 хэмд 10 тонн Махыг хорин дөрвөн цаг, хөлдөөх зориудыг ашиглалтад оруулсан Энэ нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм.

2011
2011

Дани,Финланд улсын хамтарсан Cool Tech түргэн хөлдөөгч тоног төхөөрөмж /Хоногт -10 тн шулсан мах хөлдөөх хүчин чадалтай.

2012
2012

Амиак хөргөлтийн тоног төхөөрөмжийг Хятад улсын Yangtaimoon компанийн хөргөлтийн системээр нийт хөргөлтийн 60%- г шинэчилсэн. Тус хөргөлтийн систем нь -30°с градусын хэмд хөлдөөдөг. Шулж ангилсан махны хөлдөөгчийг Хятад улсын Yangtaimoon компанийн мах хөлдөөх хөлдөөгчөөр сольж шинэчилсэн. 

2013
2013

Агааржуулалтын системийг шинэчилсэн / Агаар халаах өвлийн улиралд,бохир агаар гадагшлуулж цэвэр агаараар сэлбэх / мөн Герман улсын Bastramat Хиам болон утлагат махан бүтээгдэхүүн шарах утах камер, VEMAG Хиамны таташ бүрхэвчинд савлах машин, Inject – Star махыг амтлагч уусмалаар тарьж амтлах машин, Конвер Мах ясны ангилсан шулалгааны машин / Мах болон ясыг тусд нь замаар явуулна/ зэргийг бүрэн шинэчлэлтэд оруулсав. 2013 он

2014
2014

Герман улсын weboautomatic, multivac фирмийн Агааргүйжүүлэн савлах автомат төхөөрөмжийг суурилуулснаар бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа +6, +8 Градусын хэмд 21 Хоног хүртэл хадгалах боломжтой болов.

2015
2015

Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2010 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.MNS ISO 22000:2008 олон улсын стандарт нэвтрүүлсэн. 2015онд

2016
2016

“Мах Импэкс” Хувьцаат Компани хамгийн сүүлд 2016 онд H.A.C.C.P технологийн дагуу шинэ савлагааны үйлдвэрийг ашиглалтанд оруулж Азидаа анхдагч савлагаа буюу M.A.P техонологиор шинээр Berlin brand –ийг зах зээлд нэвтрүүлсэн хамт олон юм.

2019-2021
2019-2021

”МАХ ИМПЭКС” ХК нь Австри улсын ЛАСКА компанитай хамтран олон улсын чанар стандартад нийцэх HACCP үйлдвэрийн шинэ төслийг Монгол Улсад анхлан хэрэгжүүлж техник технологийг дэвшлийг ашиглан хэрэгжүүлж байна. Тус шинэ төсөл 2019-2021 оны хугацаанд хэрэгжих бөгөөд одоогийн байдлаар 90%-ийн гүйцэтгэлтэй явж байна.
Энэхүү төсөл нь хэрэгжиж эхэлсэнээр дотоодын зах зээлийг бүрэн хангах, зах зээлийг тэлэх мөн олон улсын зах зээлд нэвтрэх /ЕВРОП болон Зүүн Ази/ зорилготой.

Эрхэм зорилго

Манай компанийн эрхэм зорилго нь Дэлхийн дэвшилтэт техник технологийг ашиглан Амт чанарын давуу талыг илтгэсэн, эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр гадаад, дотоодын зах зээлийг хангаж, үйлдвэрлэл үйлчилгээгээрээ хэрэглэгчидээ дээдэлсэн салбартаа манлайлагч нь байх юм.

ЗОРИЛТ

  • Mал эмнэлэг эрүүл ахуйн шаардлагыг баримтлан дээд зэргийн чанар, баталгаатай мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Технологийн горимын хяналтыг оновчтой зохион байгуулж, чанарын удирдлагыг хэрэгжүүлж ажиллах
  • Бүтээгдэхүүнээ хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгохын тулд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах
  • Бид харилцагчидаа дээдэлсэн үйлчилгээгээрээ дэлхийн жишигт хүрэхүйц Монголын тэргүүний компани болно
  • Удирдлагын шударга зарчмыг мөрдлөгө болгон ажиллагсадынхаа нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж тэднийг эрүүл, найрсаг, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангах
  • Үргүй зардлыг багасгах, үр ашгийг нэмэгдүүлэх
  • Ажилтан, ажиллагсдад зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулалын бодлого баримтлах
  • Хүний нөөцийн зохистой бодлого баримтлан ажиллагсадынхаа мэрэгжил мэдлэгийг дээшлүүлэх, сургах, урамшуулан дэмжих
  • Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллага байна

АЛСЫН ХАРАА

Манай компани нь эгзэгтэй цэгийн хяналт HACCP-ийг нэвтрүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг компани болох

УРИА

Чанар технологиор тэргүүлэгч

Makhimpex
Удирдлагын баг
 Banner