“Берлин” брэнд “Орчин үеийн технологи нэвтрүүлэгч бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа

МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн яармагаас  “Мах Импэкс” ХК-ийн зах зээлд шинээр гаргасан “Берлин” брэнд “Орчин үеийн технологи нэвтрүүлсэн бүтээгдэхүүн”-ээр шалгарч, зохион байгуулах хорооны  цом, хүндэт өргөмжлөлөөр шагнууллаа. “Берлин” брэнд нь Азид анхдагч технологи болох М.А.Р технологиор үйлдвэрлэгддэг гэдгээрээ онцлогтой юм.

Мөн “Мах импэкс” компанийг үзэсгэлэнгийн “Үлгэр жишээ” оролцогч байгууллагаар өргөмжлөв.

“Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэн яармаг нь өдгөө 42 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бол “Мах Импэкс” ХК нь тав дахь жилдээ ийнхүү амжилттай оролцож жил дараалан амжилт үзүүлж байгаа юм.

“Берлин” брэнд нь дэлхийг дайлах монгол брэнд болсон байна гэдгийг зохион байгуулах хорооныхон шагнал гардуулах үеэрээ онцолж байлаа.

#Танин_мэдэхүйн_аялал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Мах Импэкс” ХК-ийн “Хиам Консервийн Үйлдвэр”-тэй танилцах хүсэлт гаргасан хүүхэд багачууд эцэг эхчүүдийг үйлдвэрийн удирдлагууд хүлээн авч үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцууллаа. Манай үйлдвэртэй хүрэлцэн ирж танилцсан хүүхэд багачууд болон эцэг эхчүүддээ баярлалаа. Монголын үрс маш олон болох болтугай.

1 2 3 4 12 18700704_1410182135740301_1004540483111583602_o 18700717_1410182225740292_1119084067995595805_o 18700817_1410182239073624_725248374190663807_o 18739184_1410182369073611_8609990770901282883_o 18739288_1410182132406968_2505723249026867117_o 18768438_1410182345740280_7846860063084735476_o 18768575_1410182199073628_2006974817692839143_o 18768633_1410182129073635_3265962108078547224_o 18836925_1410182342406947_6796260064626295570_o

#МИНИЙ ДЭЛГҮҮР сүлжээ дэлгүүрүүдээр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эрхэм хэрэглэгч танд зориулан “#ХҮСЛЭН” хүүхдийн чанамал хиамыг #10% хямдруулан худалдаалж байна. 2017/05/27 – 2017/06/04 ӨДРҮҮДЭД МИНИЙ ДЭЛГҮҮР СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРЭЭР

hunslen hiam

Эрхэм хэрэглэгчдэдээ дуулгах мэдээ: “#Berlin_брэнд”-ийн бүтээгдэхүүнүүд “#Номин” сүлжээ дэлгүүрийн бүх салбараар сар бүр Өнгийн худалдаанд нэгдэж хэрэглэгч танд хямдарлаа хүргэсээр байна. NEXT SALE: “#Berlin” Сармистай утлагатай хиам, “#Berlin” Тахианы цээж махтай хиамнууд 2017/05/25-2017/06/07 хүртэл 14 хоногийн турш 10% хямдарна

18519899_1398138730277975_4027671326652094441_n 18527620_1398138726944642_4475444266708279571_n (1)

“МАХ ИМПЭКС” ХК-ИЙН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2017 оны 04 дүгээр сарын 27

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид, урилгаар оролцож байгаа эрхэм хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг Мах Импэкс ХК-ийн нийт ажилтан, ажилчдын өмнөөс болон хувиасаа хүргэж байгааг хүлээн авна уу.

Мах Импэкс ХК-ийн ТУЗ-өөс 2016 онд хийсэн ажлын тайлангаа та бүхэнд танилцуулан хэлэлцүүлж та бүхний гаргасан үнэтэй санал санаачлага, шүүмжлэлийг 2017 оныхоо ажилд тусган хэрэгжүүлэх болно.

Өнгөрсөн онд тайлангийн хурлаар тавьсан зорилтуудыг ханган биелүүлэх зорилгоор бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийж компанийн хэмжээнд бизнес төлөвлөгөө, техник зохион байгуулалтын төлөвлөгөө гарган ТУЗ-ийн хурлаар батлуулж мөрдөн ажиллаа.

Монгол Улсын зүүн, баруун аймгуудад дэгдсэн шүлхий, цэцэг, мялзан, боом зэрэг малын гоц халдварт өвчлөл мах экспортыг зогсоох нэг шалтгаан болж сүүлийн жилүүдэд махны экспортын хэмжээ буурсан.

ДМАЭМБ-ын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолд зааснаар Монгол Улс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн “Зүүн өмнөд Ази, БНХАУ-ын шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хөтөлбөр”-ийн бүрэн эрхт гишүүн болсон байна.

Тус хөтөлбөрт гишүүнээр элссэнээр манай оронд сүүлийн 20 гаруй жилд удаа дараа гарч байгаа шүлхий үүсгэгчийн удамшлын судалгаа хийх, улмаар өвчин гарч болох хугацаа, үүсгэгчийн хэвшлийг урьдчилан таамаглах, урьдчилан сэргийлэх, тэмцэх  арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх ялангуяа хил залгаа орших БНХАУ-тай улам нягт хамтран ажиллах боломжийг олгож байна гэж мах үйлдвэрлэгч бид харж байна.

Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарыг олон улсын  нийтлэг чиг хандлагатай уялдуулж стандартчилал, итгэмжлэл баталгаажуулалтын талаар үйлдвэрлэгчдэд мэдлэг олгох, мэдээлэл өгөхөд дэмжлэг үзүүлэх  зорилгоор Монголын хүнсчдийн холбоо, Стандарт, хэмжил зүйн газартай 2017 оны 2 дугаар сарын 20-нд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа идэвхжүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх стандарт, техникийн ерөнхий зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулах , шинэчлэх, санал боловсруулахад  хоёр тал хамтарч ажиллахаар тохиролцсон ба  дараах чиглэлээр үйл  ажиллагааны төлөвлөгөө гаргасан байна. Үүнд:

  • Хүнсний стандартыг шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хянаж шинэчлэхэд үйлдвэрлэгчдийн оролцоо, саналыг нэгтгэх, шаардлагатай тохиолдолд ажлыг хэсгийг байгуулан стандартчиллын  зарчмыг ханган ажиллах
  • Хүнсний чанар аюулгүй байдлыг  хангах, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах  талаар төрөөс  баримталж байгаа бодлогыг  хэрэгжүүлэх хүрээнд  хүнсний аюулгүй сав боодлыг стандартыг боловрсуулах  ажлыг хамтран гүйцэтгэх
  • Хүнсний үйлдвэрүүдийн дэргэдэх лабораториудын чадавхийг дээшлүүлэхэд сургалт, арга зүйгээр дэмжлэг үзүүлэх
  • Итгэмжлэгдсэн лабораториудын сорилтын дүнг талууд /үндэсний, гадаад/ харилцан хүлээн зөвшөөрөх тал дээр хамтран ажиллаж хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх /ILAC MRA тэмдгийн хэрэглээг дэмжих /

ХХААХҮЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газар махны үйлдвэрийн салбарт дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн.

  • “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор” Мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлэх
  • “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатны буюу 2016-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
  • Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх (2016-2020 он)

Хиам утлагат бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт цаашдаа технологийн шинэчлэл хийж дотоодын хэрэгцээгээ чанартай, олон нэр төрлийн, эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахаас гадна ОХУ, БНХАУ-д хиам болон дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох эхлэл тавигдсан байна. ОХУ, БНХАУ-ын мал эмнэлэг, хорио цээрийн  албаны мэргэжлийн байгууллагуудтай  хамтран ажиллах чиглэлээр үе шаттай харилцаа тогтоон,  шалгалтын явцад гарсан дутагдалтай зүйлийг засч дахин шалгуулах замаар харилцан ойлголцон ажиллаж байна.

Энэ оныг экспортын чиглэлд илүү анхааран ажиллах болно.  Өнгөрсөн онд махны үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэх талаар ОХУ, БНХАУ, БНКАУ, ИБНИУ, Кувейт, Азарбейжан зэрэг орны ижил төрлийн бизнесийн байгууллагуудтай холбоо тогтоож гэрээ хийх талаар удаа дараа тохиролцсон боловч ХХААЯ-аас Монгол улсын төвийн бүсийг өвчингүй гэж зарлаагүйгээс манай үйлдвэрт экспортын зөвшөөрөл гараагүй мөн нөгөө талд импортын зөвшөөрөл олгогдохгүй байна

НЭГ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 492 дугаар тогтоолоор батлагдсан “Мах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерт шалгаран гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ажиллалаа.

Тендерт шалгаран дотоодын бэлтгэлд

  • Хонины мах 0 тонн
  • Ямааны мах 0 тонн
  • Үхрийн мах 1 тонн

Бүгд 1716 тонн мах бэлтгэн нөөцлөн 2016 оны хавар зарж борлуулан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна.

Бид ХХААЯ-тай гэрээ хийж 1716 тонн мах бэлтгэснээс гадна хиамын үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулж нийт 1300 тонн  мах  үйлдвэрийн аргаар бэлтгэсэн байна.

2016 оны 8 дугаар сараас “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилгыг тавьж ажиллаа.

  • Махны үнэ ханшийг тогтворжуулах ченжийн дамжлагыг халж үйлдвэртэй шууд малчид өөрсдөө харилцах.
  • Нийслэл хотын иргэдийг үйлдвэрийн аргаар боловсруулсан эрүүл махаар хангах
  • Өөрийн үйлдвэрийн хэрэгцээг үйлдвэрийн аргаар боловсруулсан эрүүл махаар бүрэн хангах зорилго тавьж 2016 оны 08 дугаар сараас “Малчдыг дэмжих” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэв.

Малчдыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малчдад дараах үйлчилгээг Мах Импэкс ХК үзүүлэн хамтран ажиллаа.

  • Малчдаас малын махыг худалдан авах
  • Малын махыг үйлдвэрийн орчинд төхөөрөх
  • Малын махыг зориулалтын хөргүүртэй агуулахад хадгалах
  • Сүлжээ дэлгүүр нийтийн хоолны газруудад зуулчлан борлуулах
  • Малын түүхий эд бөөний төвүүдийг ажиллуулах
  • Малчдад шаардлагатай үндэсний үйлдвэрийн өргөн хэрэглээний бараагаар махны үнийн дүнгийн тодорхой хувьд нийлүүлэх

Хөтөлбөрийн хүрээнд  дараах аймгуудаас мал бэлтгэсэн.

Аймгийн нэр Малын тоо ( толгой ) Нийт (толгой)
Адуу Үхэр Хонь Ямаа
1 Булган 26 373 12245 3331 15975
2 Завхан 321 8511 2869 11701
3 Баянхонгор 215 235 1994 2950 5394
4 Өвөрхангай 266 335 1039 1150 2790
5 Архангай 342 275 1342 1959
6 Дундговь 11 2130 2141
7 Хөвсгөл 916 1200 2116
8 Төв 28 143 28 199
9 Сэлэнгэ 240 20 260
НИЙТ 535 2000 25000 15000 42535

БЭЛТГЭСЭН МАЛЫН ДУНДАЖ ЖИН, ХЭМЖЭЭ

Адуу  – 150кг болон түүнээс дээш

Үхэр  – 150кг

Хонь – 20кг

Ямаа – 18кг

 

БЭЛТГЭСЭН НИЙТ МАХНЫ ХЭМЖЭЭ

Үхрийн мах – 300тн

Хонины мах  – 500тн

Ямааны мах  – 270тн

Нийт               1070тн мах бэлтгэсэн.

Хиам болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарыг дээшлүүлэхээр тайлант онд хиам болон утлагат бүтээгдэхүүнд хэрэглэгдэх махны 60 хувийг өөрийн үйлдвэрт бэлтгэсэн махаар хангасан.

Сүүлийн жилүүдэд хиамын чанарыг сайжруулах зорилгоор Европ стандартаар бэлтгэсэн гахайн махаар өөрийн үйлдвэрийг бүрэн ханган ажиллаж байгаагаас гадна уг гахайн махаар 4 төрлийн  бүтээгдэхүүн шинээр хийж хэрэглэгчдэд нийлүүлээд байна. Уг бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн таашаал хүлээж байгааг дурьдахад таатай байна.

Өнөөдрийн байдлаар 20 гаруй нэрийн хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд тайлант онд шинэ нэр төрлийн Огурцыт, Помидорт, Конъякт хиам, Берлин брэндийн зүсэж савласан 5 төрлийн  Сармист, Леонер, Гахайн ХАМ, Тахианы цээж махтай, Зүрхтэй зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн хүртээл болгосон байна.

Тайлант онд ХБНГУ-ын Multivac компанитай хамтран хиам зүсэж савлах бүрэн  автомат шугамыг ашиглалтад оруулж Монголдоо төдийгүй Ази тивд  анх удаа савлагч R245, зүсэгч TS500 машиныг суурилуулан, бүтээгдэхүүнээ азот болон нүүрс хүчлийн хийний нийлэмжтэй савлаж эхэллээ. Мөн БНСУ-ын “Бусанг” компанитай хамтран тус цехийн орчны тохижилтыг НАССР стандартад нийцүүлэн гүйцэтгэв. Энэхүү “Берлин брэндийн” савлагааны цехийн нийт хөрөнгө оруулалт нь 3 тэрбум төгрөг болсон ба 5 төрлийн бүтээгдэхүүн зах зээлд амжилттай нэвтэрч хэрэглэгчдийн таашаалд хэдийнээ нийцээд байна.  Борлуулалт Авто паркын алба нь борлуулалтын үндсэн тогтолцоонд өөрчлөлт оруулан бүсчилсэн системийг нэвтрүүлэн D-Manager борлуулалтын сүлжээний программыг ашиглан бүрэн шинэчлэлт хийснээр эдийн засгийн хямралтай үед өмнөх онуудаас  борлуулалтын хэмжээ 18%-иар өссөн статистик үзүүлэлттэй ажиллаж байна.

Мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх орчин үеийн техник технологитой танилцуулахаар  ХБНГУ, ОХУ, БНСУ  зэрэг улсуудад курсэд суралцуулах, үйлдвэрийн дадлага хийж, тоног төхөөрөмжтэй танилцуулах ажлуудыг дэс дараалалтай зохион байгуулан ажиллаж цаашид ч энэхүү ажиллагааг хийж гүйцэтгэх болно.   Мөн үйлдвэртээ АНУ,ХБНГУ, Казакстан, БНХАУ, БНСУ, Польш мэргэжилтнүүдийг  урин ажиллуулж тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулахын зэрэгцээ технологи горимыг баримтлан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр хамтран ажиллаж байна.

Махны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж технологийн дэлхийн чиг хандлагыг тодорхойлдог гурван жилд нэг удаа ХБНГУ-ын Франкфурт хотод зохиогддог Олон улсын нэр хүндтэй IFFA үзэсгэлэнд оролцож өөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг байнга шинэчлэж байгаа нь олны талархлыг хүлээж байна.  

Мөн тус үзэсгэлэнд Монголын компаниудаас анх удаа оролцож, бүтээгдэхүүнээ өрсөлдүүлэн Монгол махны амт чанар, Монгол технологич ур ухааныг уралдуулан “IFFA-2016” олон улсын үзэсгэлэнгээс “Махимпэкс” ХК-ийн  Нүүдэл жерки “Алтан” медаль, Дээдэс бүрэн утлагат хиам “Мөнгөн” медаль тус тус хүртэж мөн л салбартаа анхдагч боллоо.

Шангрила олон улсын сүлжээ зочид буудал, PIZZA HUT, KFC олон улсын сүлжээ түргэн хоолны газруудад 5 нэр төрлийн бүтээгдэхүүүн хөгжүүлэн нийлүүлж байна. Мөн CIC Оюу Толгойн ханган нийлүүлэх компанитай хамтран 7 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна.

Компанийн нийт ажилчдыг группын амралтанд 50 хувийн хөнгөлттэй үнээр амраасан. Үйлдвэрийн мэргэжлийн онцлогоос шалтгаалж Хужирт рашаан сувилалд 48 хүн амрааснаас тус компанид олон жил үр бүтээлтэй ажилласан өндөр настан 6 хүн амарчээ.

Тайлант онд тус компанид олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудаас Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор нэг хүн, Монгол Улсын Төрийн дээд “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор хоёр ажилтан, Алтан гадас одонгоор 6 ажилтан,  Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 ажилтан тус тус шагнагдсан.

Хэрэглэгчийг эрүүл хүнсээр хангах бодлогын дагуу үйлдвэрт НАССР стандартыг нэвтрүүлэх багийг томилон ажиллаж байгаа ба эдгээр хүмүүсийг 20 багц цагийн сургалтанд хамруулан мэдлэг мэдээлэл олгон цаашдын хэрэгжүүлэх ажлын үндсийг тавьсан.

Ажилтнуудын эрүүл мэнд ажиллах таатай нөхцөл бүрдүүлэх ажлын нэг хэсэг болох бялдаржуулах танхим (фитнесс, аэробек, саун) барьж  мэргэжлийн багшаар хичээллүүлэн ажиллуулж байна.

ХОЁР. САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ТАЛААР

Тайлант онд санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор компанийн хэмжээнд төлөвлөгөө гарган орлогоо нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилт тавин ажилласнаас гадна компанийн зохион байгуулалтыг тодорхой хэмжээнд өөрчлөн санхүүгийн ажилтнуудыг шинэ залуу боловсон хүчнээр хангах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч ажилласан байна.

2016 онд үндсэн бүтээгдэхүүний орлого 7,511,7 төгрөг болж 2015 оноос 11541,6 сая төгрөгөөр буурсан. 2016 онд үндсэн бүтээгдэхүүний борлуулалтаас 128,2 сая төгрөгийн алдагдалтай гарсан боловч бусад борлуулалтаас 3,822,4 сая орж, татварын өмнөх ашиг 1315,1 сая төгрөг болж урьд оноос ашиг 620,8 сая төгрөгөөр давсан байна.  Тус компани 2016 онд услад татвараар 133,0 сая төгрөг төлж үлдэх ашиг нь 1,182,0 төгрөг болж урьд оноос 557,1 сая  төгрөгийн нөөцтэй болжээ. Энэхүү ашиг урьд оноос өссөн үзүүлэлт юм. Тайлант онд эргэлтийн хөрөнгө нийт дүнгээрээ урьд оноос 2057,1 сая төгрөгөөр буурсан. Үүнээс түргэн эргэх хөрөнгө урьд оноос 114,8 сая төгрөгөөр буурсан дансны авлага 2580,6 сая төгрөгөөр  өссөн нь санхүүгийн  төлбөрийн чадварт эерэг үзүүлэлт юм.

Мөн 2016 онд бараа материалын үлдэгдлийг урьд 4,511,0 сая төгрөгөөр бууруулсан байгаа нь санхүүгийн төлбөрийн чадварыг өсгөж урьд онд эргэлтэд ороогүй байсан  нөөцийг эргэлтэд оруулж чадснаар борлуулалтын орлогыг тэр хирээр өсгөж ашгийг нэмэгдүүлж ажилласан эерэг үзүүлэлт юм. тайлант онд тус компанийн богино хугацаат өр төлбөр 3851,8 сая төгрөг болж өссөн бусдад өгөх өглөгийг хугацаанд төлж чадахгүй урьд оноос өсгөсөн нь төлбөрийн чадвартай холбоотой. Дансны өглөг 5633,7 болж урьд оноос 2,573,2 сая төгрөгөөр өссөн байна.

Мөн тайлант онд дансны авлага 7060,1 төгрөг болж урьд оноос 2580,6 сая төгрөгөөр өссөн нь өөрт эргэлтэд орж шинэ хөрөнгө нэмэгдүүлэх эх үүсвэрээ бусдад ашиглуулж байгаа учир дансны авлагыг түргэн хугацаанд барагдуулж ажиллах шаардлагатай байна. Тайлант оны санхүүгийн үзүүлэлтүүдэд дүгнэлт өгөхөд нийт орлого, өртгийн үзүүлэлтийн зөрүүгээр ашигтай ажилласан боловч үндсэн бүтээгдэхүүний орлого буурч тэгсэн хирээр бусад борлуулалтын орлого өссөн үзүүлэлтээр ашигтай ажилласан байна. мөн түргэн эргэх хөрөнгийн нөөц урьд оноос буурсан мөн дансны авлага урьд оноос өссөн зэрэг үзүүлэлтүүд нь төлбөрийн чадвар буурах гол үзүүлэлт юм.

Санхүүгийн үйл ажиллаагааны талаар хянан шалгах зөвлөлийн илтгэлд тодорхой тусгагдсан болно

ГУРАВ.  КОМПАНИЙН ЦААШДЫН ЗОРИЛТ

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд гадаад экспорт гол ач холбогдолтой. Үүний тулд:

  • “Малчдыг дэмжих” хөтөлбөрийг жилд 3-4 удаагийн давтамжтай үргэлжлүүлэн үе шаттайгаар зохион байгуулах
  • Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн шинэ мах, махан бүтээгдэхүүнийг Номин сүлжээ дэлгүүрээр борлуулах, нэрийн барааны дэлгүүрийн тоог нэмэгдүүлэх
  • Хиам болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хэрэглэгдэх махны 80 хувийг өөрийн үйлдвэрт бэлтгэсэн махаар хангана.
  • Махыг үйлдвэрийн аргаар боловсруулж эрүүл ахуй чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх, махыг бүтцээр нь ангилан савлаж худалдахад санаачлага гарган ажиллана.
  • БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах экспортлох ажлыг гол зорилгоо болгож байна.
  • Мөн Гаалийн холбооны улсуудад мах экспортлох ажлыг хэрэгжүүлэх ажлыг хийхэд анхаарах болно
  • Бодын цехийн өөрчлөлтийг хийж БНХАУ-д адууны мах экспортлоход голлон анхаарал хандуулах болно
  • Мөн Исламын Бүгд Найрамдах Иран Улсад мах экспортлож байсан туршлагадаа тулгуурлан энэ онд дахин  хонины мах экспортлох зорилт тавьж ажлуудыг үе шаттайгаар хийгээд байна.
  • Үйлдвэрийн хойд талын төв замын засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан хашаа руу орц, гарц оруулан, ар талын хашааг өнгө үзэмжтэй, чанартай материалаар хийж гүйцэтгэж харуул хамгаалалт, гэрэлтүүлгийн асуудлыг засаж сайжруулах
  • Ажилтан албан хаагчдыг ээлж дараатайгаар мэргэшүүлэх сургалтад тогтмол хамруулах замаар боловсролын түвшинг байнга ахиулан ажиллах. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тогтмол хийх.
  • Батлагдсан төлөвлөгөөний дагуу үйлдвэрийн техник технилогийг шинэчлэх ажлыг цаашид үргэлжлүүлэн хийнэ.

 

Хувьцаа эзэмшигч та бүхэн Мах Импэкс ХК-ийн 2017 оны үйл ажиллагаа, цаашид тавих зорилтод үнэтэй санал гаргана гэдэгт итгэж байна.

Та бүхэнд ажил хөдөлмөрийн амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.

2016 ОНД ГАРГАСАН АМЖИЛТААС

 

  • Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриатайгаар
  • “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” үзэсгэлэн худалдаанд ДЭВШИЛТЭД САВЛАГААТАЙ ХҮНС –ээр Берлин брэнд шалгарсан.

НЗДТГ, ХААХҮЯам жил бүр зохион байгууллагддаг “Намрын ногоон өдрүүд-2016” үзэсгэлэн худалдааны ШИЛДГЭЭР шалгарсан.

  • ХБНГУ-ын Франкфурт хотод зохион байгуулагдсан IFFA -2016  Олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож:

“Нүүдэл” жерки – АЛТАН медаль                                                                              “Дээдэс” бүтэн утлагат хиам – МӨНГӨН медаль тус тус хүртсэн.

  • Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит Нийслэл хиамаар АРД ТҮМНИЙ ХҮНС-2017 шагнал хүртсэн.
  • Улаанбаатар түншлэл-2016 үзэсгэлэн худалдааны Олон улсын стандартыг нэвтрүүлэгч брэндээр шалгарсан.
  • “Дэлхийн оюуны өмчийн өдөр” санамж бичиг гарын үсэг зурсан
  • 2016 оны “Оюуны өмчийг” дээдлэгч байгууллага