2012 ОН
Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2012 оны 04 сарын 27-ны өдөр Мах импэкс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал “ Талх-Чихэр” Хувьцаат Компанийн байранд 14:00 цагаас болсон.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-өөс 2012 оны 03 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 3800721 хувьцааг эзэмшдэг 9874 хувьцаа эзэмшигчдээс 276 хувьцаа эзэмшигч биеэр оролцсон нь нийт хувьцааны 52,0 хувь нь хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хэлэлцсэн асуудал: Хурлаар дараахи асуудлыг хэлэлцэн баталсан байна:

1. Компанийн 2011 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах
2. Компанийн хянан шалгах Зөвлөлийн Үйл Ажиллагааны тайлан
3. Компанийн Дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах
4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, зардлын төсөв батлах.
5. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах журам батлах.
6. ТУЗ-ын үйл ажиллагааны журам батлах.
7. Мэдээллийн үйл ажиллагааны журам батлах.
8. Дотоод хяналтын журам батлах.
9. Ноогдол ашиг хувиарлах журам батлах.
10. Бусад

Хурлаас гарсан шийдвэр:
1. Компанийн 2011 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99,92 хувийн саналаар баталсан.
2. Компани хянан шалгах Зөвлөлийн Үйл Ажиллагааны тайланг хуралд оролцсон нийт гишүүдийн 99,92 хувийн саналаар батлав.
3. Компанийн Дүрмийн шинэчлэсэн найруулгыг 99,92 хувийн саналаар баталсан
4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг куммулятиваргаар сонгох: Энгийн гишүүнээр Х.Цэндбаярыг 99,84% ийн саналаар, Л.Янжинг 99,81% ийн саналаар, Д.Жанчивдоржийг 99,89% ийн саналаар,Д.Цэнддоржийг 99,91% ийн саналаар, Ж.Баттөрийг 99,91% ийн саналаар, Ж.Чинзоригийг 99,85 % ийн саналаар, хараат бус гишүүнээр В.Бадрааг 99,96 хувийн саналаар, Ц.Цолмонг 99,82 хувийн саналаар, М.Баттогтохыг 99,88 хувийн саналаар сонгосон байна.


2013 ОН
Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2013 оны 04 сарын 25-ны өдөр Мах импэкс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал компанийн өөрийн байранд 14:00 цагаас болсон

Хурлын ирц: Хувьцааэ зэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-өөс 2013 оны 03 сарын 26-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 3800721 хувьцааг эзэмшдэг 9771 хувьцаа эзэмшигчдээс 288 хувьцаа эзэмшигч биеэр оролцсон нь энгийн хувьцааны 52,14 хувь нь хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хэлэлцсэн асуудал: Хурлаар дараахи асуудлыг хэлэлцэн баталсан байна:

1. Компанийн 2012 оны Үйл ажиллагааны тайлан,
2. Санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах.
3. Бусад

Хурлаас гарсан шийдвэр:
1. Компанийн 2012 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99,6 хувийн саналаар баталсан


2014 ОН
Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2014 оны 04 сарын 25-ны өдөр Мах импэкс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал компани өөрийн байранд 14:00 цагаас болсон.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-өөс 2014 оны 03 сарын 26-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 3800721 хувьцааг эзэмшдэг 310 хувьцаа эзэмшигч биеэр оролцсон нь энгийн хувьцааны 56,0 хувь нь хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хэлэлцсэн асуудал: Хурлаар дараахи асуудлыг хэлэлцэн баталсан байна:

1. Компанийн 2013 оны Үйл ажиллагааны тайланг батлах
2. санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах
3. ТУЗ-ийн гишүүнийг нөхөн сонгох

Хурлаас гарсан шийдвэр:
1. Компанийн 2013 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталсан
2. Компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Лхачинбалыг 100 хувийн саналаар батлав.


2015 он

Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Махимпэкс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал компанийн өөрийн байранд 14:00 цагт болов.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-с 2015 оны 03 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 3800721 хувьцаа эзэмшдэг 9631 хувьцаа эзэмшигчидээс 377 хувьцаа эзэмшигч биеэр оролцсон нь нийт хувьцааны 56,86% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хэлэлцсэн асуудал:  Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:
• Компанийн 2014 оны Үйл ажиллагааны тайланг батлан
• Компани санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах.
• Компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох
• 2015 оны ТУЗ-ийн төсвийг батлах.
• Ноогдол ашиг тараах эсэх

Хурлаас гарсан шийдвэр:
• Компанийн 2014 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99,88 хувийн саналаар батлав.
• Компанийн ТУЗ-ийн ердийн гишүүнээр Ж.Чинзоригийг 99,86%, Ж.Баттөрийг 99,71%, Д.Цэнддоржийг -99,72%, Л.Янжинг -99,73%, Х.Цэндбаярыг-99,71%, Д.Жанчивдоржийг-99,81 хувийн саналаар сонгогдов. ТУЗ-ийн хараат бус гишүүнээр М.Баттогтох, Ц.Цолмон нарыг 99,67%ийн , Н.Лхачинбалыг 99,75 хувийн саналаар сонгов.
• Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн төсвийг 99,79 хувийн саналаар батлав.
• Нэгж хувьцаанд оногдох ноогдол ашгийг 100 төгрөгөөр тогтоохыг 99,8 хувийн саналаар батлав.