“Мах импэкс “ХК-ийн лаборатори нь Монгол Улсын хүнсний, хүнсний аюулгүй байдлын тухай болон стандарчлалын талаархи зохих хуулиудыг мөрдлөг болгон компанийн үйлдвэрлэн гаргаж буй бүх төрлийн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, цэвэр, бохир ус, үйлдвэрлэлийн орчны ариун цэвэр, эрүүл сорьцод батлагдсан арга, аргачлалын дагуу хими, микробиологийн иж бүрэн шинжилгээ хийж, хэрэглэгчдэд нийлүүлж буй бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын баталгаат байдалд хяналт тавьж ажилладаг.

OLYMPUS DIGITAL CAMERA

Тус лаборатори  нь хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлдог бүрэн автомат ажиллагаатай Герман Улсын иж бүрэн тоног төхөөрөмж, нитрит тодорхойлох спектрофотометр, КФК-2 коларометр, ариутгалтай ламинар бокс, өндөр нарийвчлалтай электрон жингүүд, автомат тохируулгатай хатаах шингэнүүд, гэрлийн микроскоп зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон манай улсын махны салбарын лабораториудын  дотор материаллаг бааз сайтай лабораторид тооцогддог юм. Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан /химич, микробиологич, лаборант/ лабораторийн чанарын авалгыг боловсруулан мөрдөж ажилладаг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд өдөр тутмын лабораторийн шинжилгээ хийж ажилладаг тул манай компанийн бүтээгдэхүүн нь чанарын баталгаатай, эрүүл ахуйн хувьд найдвартай байж чаддаг.

lab