“МХМ” FITNESS CENTER
Манай төв нь дотоод ажилтан албан хаагч нартаа “өөх булчин хэмжигч аппарат”-аар сар бүр хяналтанд байх, орчин үеийн тоног төхөөрөмж, өргөн цэлгэр талбай, агааржуулалт сайтай орчин, зөв эрүүл хооллолтын зөвлөгөө зэрэг цогц үйлчилгээ үзүүлж дээд зэрэглэлийн тав тух, сэтгэл ханамжийг мэргэжлийн өндөр түвшний ур чадвар сайтай багш нар болон үйлчилгээний ажилтнуудаас мэдрэх боломжыг өгдөг.

fitness

МХМ FITNESS төвийн үйлчилгээ:
– БОДИБИЛДИНГ
– ФИТНЕСС
– АЭРОБИК
– БҮЖИГ
– ИОГА
– САУН, ДУШ

Зорилго:
Ажилчдын өөрт тавих анхаарал халамж, эрүүл мэнд, бие галбираа зөв хадгалах, чөлөөт цагийг үр дүнтэй бүтээлч боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг хамт олон бүрдүүлэхэд манай төвийн зорилго оршино.

Үүнд:
Бодибилдингийн буюу Бялдаржуулах хичээл, жин хасах, нэмэх, галбир засах, хөдөлгөөний эвсэлтэй болох, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл чийрэг биетэй болгох ..,
Эмэгтэй ажилчидад аэробэкийн: Zumba аэробэк, cardio, step, бөмбөгтэй аэробэк, иогийн дасгал ордог.

Орчин үеийн агааржуулалтын системтэй, нэг дор 50-80 ажилтан ажиллагсад зэрэг хичээллэхэд хөлсний үнэр болон агаарын дутагдалд орохгүйгээр эрүүл цэвэр агаараар амьсгалан бэлтгэл хийх боломжтой.
Багш нарын ур чадвар өндөр, мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжил дээшлүүлсэн багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тураах болон эрүүлжүүлэх тусгай цогц хөтөлбөртэй.

Бидний уриа: Эрүүл биед саруул ухаан оршино