БЭЛТГЭХ ЦЕХ
Тус цехийн махны тоног төхөөрөмжийн хувьд энэ салбарт тэргүүлэгч Европын Холбооны улсуудын /Финлянд, Дани/ хамтарсан “Cool tek” брэндийн хэвлэн хөлдөөгч машинаа танилцуулж байна. “ХКҮ ХХК нь 2011 онд DSI V3 27/140C-2pcs маркийн машин үйлдвэртээ суурилуулсан. Энэхүү хэвлэн хөлдөөгч машин нь хоногт 10 тонн мах -4°С-т гүн хөлдөөх хүчин чадалтай юм. Мөн махыг 57 см урттай, 37см өргөнтэй, 16 см зузаантай тэгш хэлбэрт оруулан хөлдөөж, хүнсний зориулалтын хайрцагт савладгаараа онцлогтой.


ХЭВЛЭН ХӨЛДӨӨХ МАХНЫ ДАВУУ ТАЛ

• Үйлдвэрийн аргаар бэлтгэж ангилсан.
• Лабораторын шинжилгээнд орсон, эрүүлахуйн шаардлага хангасан.
• Чанартай мах, махан бүтээгдэхүүн
• Махыг үйлдвэрийн аргаар хөлдөөсөн.
• Стандартын дагуу савласан.
• Бүтээгдэхүүн тогтмол жинтэй байна.
• Тээвэрлэх, хадгалах, хэрэглэхэд хялбар.
• Малын махны хүссэн хэсгийг ангилан хөлдөөх боломжтой.