ГАХАЙН МАХНЫ СТАНДАРТ
Хүн амын хэрэглээнд нийлүүлж буй хүнс нь эрүүл ахуй, аюулгүй байдлын чанарын шаардлагыг дээд зэргээр хангасан байх ёстой. Тиймээс ч манай компани Европын холбооны улсаас импортлон оруулж ирдэг гахайн махандаа хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын доорх стандартуудыг мөрдөж ажилладаг.
HACCP, ISO- стандарт: Хүнсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй хүчин зүйлийг илрүүлэх, хяналт тогтоох тогтолцоо.
GMP-стандарт: Үйлдвэрлэлийн бүтэц зохион байгуулалт, техник тоног төхөөрөмжийн хангамж, үйлдвэрлэлийн технологийн бүх үе шат, ажиллагсадын ур чадвар зэрэг бодит нөхцлийг бүрдүүлж чадахуйц үйл ажиллагаа.
GHP-стандарт: Үйлдвэрлэлийн гадаад орчин, байрны доторх эрүүл ахуйн зөв хэв, загвар, дадал зэрэг үзүүлэлтийг хангасан байдаг.

Гахайн мах бол биологийн төгс чанартай хүнсний бүтээгдэхүүн юм.Зөөлөн шүүслэг, илчлэг чанар ихтэй, холестрин бага, шингэц сайтай, уураг төрөл бүрийн витамин амин дэмээр баялаг, удаан хадгалагдах чадвар өндөртэй байдаг.
Бид гахайн махыг стандартын дагуу агуулахын харьцангуй чийгшил 85%, -18С ээс доошгүй хэмтэй агуулахад хадгалан, шаардлага хангасан сав, баглаа боодол ашигладаг. Зөвхөн мах, махан бүтээгдэхүүн хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр тоноглогдсон зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн эрүүл мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Гахайн махыг тэжээллэг, зөөлөн шүүслэг чанар, хальс, өөх, холбох эдийн агууламжаар 3-н зэрэгт хуваадаг.

Гахайн дээд зэргийн мах: Гуя, нуруу, дал бугалганы цэвэр булчин мах орно. Тус махыг шарах, жигнэх зэрэг халууны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг.
Гахайн нэг дүгээр зэргийн мах: Үүнд толгой, хүзүү, хавирга багтах бөгөөд шарах болон утаж болгоход хамгийн амттай мах болно.
Гахайн хоёр дугаар зэргийн мах: Үүнд цорой, хэвлийн мах багтна.
Тусгай мах: тагалцаг /шийр/, чих, хоншоор нь уг ангилалд ордог.
II, III зэргийн махыг чанасан бүтээгдэхүүн болон хиам үйлдвэрлэхэд ихэвчлэн ашигладаг.

Гахайн нуруу, гуяны стейк
Гахайн нуруун стейкний махыг сээрний төгсгөл, нурууны эхний нугалмаас ууцны нугалмыг оруулан 1.0-1.5й см, гуяны стейкийг мөн дээрх зузаантайгаар бэлтгэнэ. Эдгээр стейк нь хамгийн дээд зэргийн ангилсан маханд тооцогдоно.

Гахайн хавирга
Гахайн хавирганы мах нь өөх, мах алагласан хамгийн амттай бүтээгдэхүүн.

Бекон
Гахайн хэвлийн хэсгийн махыг давсалжутан, хэрчиж бэлтгэсэн мах.

Бүтээгдэхүүний нэр төрөл:
Гахайн гулууз
Гахайн гуяны цул мах
Гахайн хүзүүний цул мах
Гахайн хааны цул мах
Гахайн ястай нурууны мах
Гахайн ясгүй нурууны мах
Гахайн өөх
Гахайн хавирга
Гахайн хуйх
Гахайн элэг

Гахайн махыг хэрэглээний зорилгоос нь хамааран Европ болон Азийн орны стандартын дагуу үндсэн 5, 15-30 гаруй дэд хэсэгт хуваадаг. Гахайн гулууз мах, өөхийг уул уурхайн компаниуд, сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлэхээс гадна хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд худалдаж байна.