Бид 68 жилийн турш хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын шаардлага бүрэн хангасан эрүүл махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн билээ. Мах импэкс ХК-нь 2012 оноос 27 нэр төрлийн хиам, зайдас зэрэг бүтээгдэхүүндээ 2259 тоот бүтээгдэхүүний загварын патент авч, хэд хэдэн нэрийн хиам болон утлагат махан бүтээгдэхүүнээ барааны тэмдэгээр хамгаалуулсан.

Эдийн засаг, соёлын хөгжлийг хөдөлгөгч хүчин болсон оюуны өмчийн эрхээр бүтээгдэхүүнээ хамгаалуулсанаар бид хэрэглэгчиддээ хууль ёсны брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хүргэж байгаа юм.

“Мах импэкс “ХК-ийн лаборатори нь Монгол Улсын хүнсний, хүнсний аюулгүй байдлын тухай болон стандарчлалын талаархи зохих хуулиудыг мөрдлөг болгон компанийн үйлдвэрлэн гаргаж буй бүх төрлийн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, цэвэр, бохир ус, үйлдвэрлэлийн орчны ариун цэвэр, эрүүл сорьцод батлагдсан арга, аргачлалын дагуу хими, микробиологийн иж бүрэн шинжилгээ хийж, хэрэглэгчдэд нийлүүлж буй бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын баталгаат байдалд хяналт тавьж ажилладаг.

Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан /химич, микробиологич, лаборант/ лабораторийн чанарын авалгыг боловсруулан мөрдөж ажилладаг болно. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд өдөр тутмын лабораторийн шинжилгээ хийж, дүнг ажилладаг тул манай компанийн бүтээгдэхүүн нь чанарын баталгаатай, эрүүл ахуйн хувьд найдвартай болно.