ГАДААД ХАРИЛЦАА
Мах импэкс ХК нь ОХУ, Хятад, Герман, Голланд, Франц, Щвейцарь, Итали, Япон, Иордан зэрэг орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллаж экспорт импортын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд ОХУ, Казахстан,Киргистан, БНСУ-тай хамтран ажиллаж үхэр, адууны гулууз мах, ясны гурил экспортлож байна. Манай компани 2009 оноос Исламын Бүгд Найрамдах Иран улсын компаниудтай хамтран ажиллаж хонины ангилсан махыг экспортлох ажлыг тогтмол хийж байна.

ЭКСПОРТЫН ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
• Үхрийн мах
• Хонины мах
• Уушиг
• Элэг
• Зүрх
• Бөөр
• Гүзээ
• Давсалсан сархинаг
• Үхрийн сүүлний яс
• Хонины годон
• Хонины өлөн гэдэс
• Яс махны гурил
• Ясны гурил
• Цусны гурил
• Самалдаг
• Далны мөгөөрс
• Мөгөөрсөн хоолой
• Үхрийн сээрний мах
• Үхрийн нурууны мах
• Үхрийн гуяны мөнгөлөг мах
• Үхрийн дал бугалганы мах
• Үхрийн хонгоны мах
• Үхрийн сээрний мах

ГАХАЙ, ТАХИА, ЗАГАСНЫ МАХ
Манай компани 2009 оноос хойш Польш улсын Мир-Кар компаниас гахайн мах, өөх импортлон өөрийн компанийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй дотоодын зах зээлд нийлүүлж байна. “Мир-Кар” компани нь 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд гахайн мах, гахайн өөх, тахиа, загасны мах зэргийг дэлхийн 60 гаруй улсад тогтмол экспортлодог Польш улсын томоохон компаниудын нэг юм.

АТЛАНТИС-ПАК
Манай үйлдвэрийн хувьд 2007 оноос эхлэн бүтээгдэхүүний бүрхэвчийг ОХУ-ын Атлантис-Пак компанид захиалан үйлдвэрлүүлж байна. Атлантис -Пак компани нь 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй нэр хүндтэй компани бөгөөд дэлхийн 80 гаруй улсын үндэсний үйлдвэрүүд энэ брэндийн бүрхэвчинд хиамаа савлан худалддаг. Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд сав, баглаа боодол нэн чухал тооцогддог.

МОГУНТИЯ
“ХКҮ” ХХК нь өөрийн бүтээгдэхүүний өөрийн бүтээгдэхүүний амтлагчуудыг Герман улсын дэлхийд алдартай Могунция компаниас импортлон хэрэглэж байна. Могунтия компани нь 1000 орчим үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг төдийгүй дэлхийн шилдэг 10 компанийн нэг юм.

МАХ БЭЛТГЭЛ
“ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний хамгийн гол түүхий эд болох махыг өөрийн үйлдвэртээ /“Мах импэкс”/ бэлтгэж нөөцлөн үйлдвэрлэлийн хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Тус компани нь хоногт 8000бог, 800 бод 300, гахай төхөөрч түүнээс гарах 340 тонн тураг мах, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулан хөлдөөж, 16000 тонн мах махан бүтээгдэхүүнийг хадгалах хүчин чадал бүхий Ази тивдээ хоёрдугаарт ордог, дэлхийд дэгүүрт орох зориулалтын агуулахтай.