Мах импэкс ХК нь нийслэл хотын хүн амыг мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 1946 онд Боловсон мах комбинат нэртэйгээр анх ашиглалтад орсон Монгол Улсын ууган үйлдвэр юм. Мах комбинат нь ашиглалтад орсноос 20 орчим жилийн дараа хөдөлмөрчдийн хэрэгцээ болон гадаад орнуудад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх шаахдлага өссөн тул хүчин чадлаа нэмэх зорилгоор БНГАУ / тэр үеийн хэллэгээр /-ын техник эдийн засгийн тусламжтайгаар нэгдүгээр үеийг 1968 онд, хоёрдугаар үеийг 1972 онд тус тус ашиглалтад хүлээн авсан юм.

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 8000 бог, 800 бод, 300 гахай төхөөрч түүнээс гарах 340 тонн тураг мах, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулан гүн хөлдөөж, нэг удаад 16000 тонн мах махан бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай болсон юм. Зах зээлийн эдийн засгийн үед компани нь бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн шинэчилснээр мал бэлтгэл, үйлдвэрлэл худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн 10 аймагт мал болон малын түүхий эд бэлтгэлийн салбар төлөөлөгч ажиллуулдаг.

Мөн хөдөө орон нутгаас малчид өөрсдөө тууж болон зориулалтын тээврийн хэрэгслээр авчирсан малыг үйлдвэрийн аргаар төхөөрөх зорилгоор нийслэл хотын Эмээлт, Налайх дүүрэгт тус бүр нь хоногт 1000 толгой бог, 100 толгой бод мал төхөөрч мах махан бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу сүүлийн үеийн стандартын дагуу хадгалж хөлдөөнө.

2012
Амиак хөргөлтийн тоног төхөөрөмжийг Хятад улсын Yangtaimoon компанийн хөргөлтийн системээр нийт хөргөлтийн 60%- г шинэчилсэн. Тус хөргөлтийн систем нь -30°с градусын хэмд хөлдөөдөг. Шулж ангилсан махны хөлдөөгчийг Хятад улсын Yangtaimoon компанийн мах хөлдөөх хөлдөөгчөөр сольж шинэчилсэн.

2013
Тус хөлдөөгч нь -30°С градуст хоногт 40 тонн махыг хөлдөөх хүчин чадалтай юм. Үйлдвэрийн аргаар бэлтгэж боловсруулсан махыг 2 үе шаттайгаар хөлдөөх боломжтой технологийг мах бэлтгэх үйлдвэртэй шинээр нэвтрүүлсэн. Эхний шатанд махыг 72-24 цаг сэврээх буюу дараагаар нь шууд хөлдөөх буюу гүний -8°С темпратурт хөлдөөнө.

2012
• Герман улсын Webomatic
• Бэлэн болсон бүтээгдэхүүнийг олон төрлөөр вакумдаж савлах
• Герман Multivac бэлэн болсон бүтээгдэхүүнийг вакумдаж савлах
• Англи улсын DEIGHTON котлет бургерийн машин

2013
• Агааржуулалтын системийг шинэчилсэн / Агаар халаах өвлийн улиралд,бохир агаар гадагшлуулж цэвэр агаараар сэлбэх /
• Герман улсын Bastramat Хиам болон утлагат махан бүтээгдэхүүн шарах утах камер нэвтрүүлсэн
• Австри улсын LASKA Mixer татсан махыг давс амтлагчтай хольж зуурах
• Герман улсын VEMAG Хиамны таташ бүрхэвчинд савлах машин
• Inject – Star махыг амтлагч уусмалаар тарьж амтлах машин
• Тайвань улсын ANKO гурил зуурагч болон ногоо хэрчигч ташин нэмэгдсэн
• Конвер Мах ясны ангилсан шулалгааны машин / Мах болон ясыг тусд нь замаар явуулна /
• Dong Yang Хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат хөргөлтийн систем
• Дани,Финланд улсын хамтарсан Cool Tech түргэн хөлдөөгч тоног төхөөрөмж /Хоногт -10 тн шулсан мах хөлдөөх хүчин чадалтай/ 2011 онд