budee-zuragМонгол Улсын мах боловсруулах үйлдвэрийн үндэс суурь нь болон хөгжиж ирсэн “Мах импэкс” хувьцаат компанийн хөдөлмөрч хамт олон 70 жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Нийслэл хотын хүн амыг үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр хангах, монгол малын махыг дэлхий нийтэд таниулах зорилгоор ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар Сталины нэрэмжит боловсон Мах комбинатыг 1946 онд ашиглалтанд оруулснаар өнөөгийн “Мах импэкс” хувьцаат компанийн үндэс суурь нь тавигдсан билээ.

Түүхэн хөгжлийн 70 жилийн хугацаанд нийслэл хотынхоо хүн амыг мах, махан бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахын зэрэгцээ монгол малын махыг дэлхий нийтэд таниулах онцгой үүрэг гүйцэтгэж Ази, Европын орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлож арвин туршлага хуримтлуулсан байна. Сүүлийн жилүүдэд Ойрхи дорнодын улсуудад хонь, үхрийн ангилж савласан мах экспортлох ажлыг эхлүүлээд байна.

2007 оноос хойш инновацийн хөгжлийн хүрээнд бид үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор ХБНГУ-ын “Multivac”, “Textor” брендийн хиам, төрөл бүрийн махан бүтээгдэхүүн зүсэж савлах зориулалттай иж бүрэн ажиллагаатай автомат машин суурилуулан, Европын техник, технологийг үйлдвэртээ бүрэн нэвтрүүлэн техник, технологийн иж бүрэн шинэчлэлтийн ажлыг ХҮнсЧин хҮний Үйлс нь цагаан байдаг Мэндчилгээ 8 “МАХ ИМПЭКС” ХУВЬЦААТ КОМПАНИЙН 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ. Эрүүл махан бүтээгдэхүүн нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгээд байна.

Өдгөө “Мах импэкс” хувьцаат компани нь 90 гаруй нэр төрлийн хагас болон бүтэн боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг ард түмэндээ хүргэж байгаа бөгөөд уг ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллаж ISO9001:2008 олон улсын чанарын удирдлагын систем нэвтрүүлж, салбартаа анхдагч болж, оюуны өмчийг дээдлэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилгыг тогтмол ханган ажиллаж байгаа билээ.

Манай компанийн бүтээгдэхүүн өдөр бүр өрх айл бүрийн баярын ширээ, өглөөний цай, өдөр тутмын хэрэглээнд нэвтрэн орсон нь бидний бахархал юм. Хүнсчин хүний үйлс нь цагаан байдаг тул манай хамт олон 70 жилийн турш хэрэглэгчдэдээ эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр хангахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж ирлээ.

Монгол Улсад махны аж үйлдвэрийн салбар, “Мах импэкс” хувьцаат компанийг үүсгэн байгуулсаны 70 жилийн ойг тохиолдуулан эрхэм хэрэглэгчид, гадаад, дотоодын түнш, хамтын ажиллагаатай компани, байгууллага, малчин, тууварчин, мал бэлтгэгч болон “Мах импэкс”-ийн түүхийн 70 жилд нөр их хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлууд, инженер, технологич, дарга, нийт ажилтнууд, хувьцаа эзэмшигчдэдээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

 

“МАХ ИМПЕКС” ХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ gariin-usegГ.БҮДРАГЧАА