“Берлин” брэнд “Орчин үеийн технологи нэвтрүүлэгч бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа

МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн яармагаас  “Мах Импэкс” ХК-ийн зах зээлд шинээр гаргасан “Берлин” брэнд “Орчин үеийн технологи нэвтрүүлсэн бүтээгдэхүүн”-ээр шалгарч, зохион байгуулах хорооны  цом, хүндэт өргөмжлөлөөр шагнууллаа. “Берлин” брэнд нь Азид анхдагч технологи болох М.А.Р технологиор үйлдвэрлэгддэг гэдгээрээ онцлогтой юм.

Мөн “Мах импэкс” компанийг үзэсгэлэнгийн “Үлгэр жишээ” оролцогч байгууллагаар өргөмжлөв.

“Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэн яармаг нь өдгөө 42 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бол “Мах Импэкс” ХК нь тав дахь жилдээ ийнхүү амжилттай оролцож жил дараалан амжилт үзүүлж байгаа юм.

“Берлин” брэнд нь дэлхийг дайлах монгол брэнд болсон байна гэдгийг зохион байгуулах хорооныхон шагнал гардуулах үеэрээ онцолж байлаа.