“МАХ ИМПЭКС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“МАХ ИМПЭКС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Мах Импэкс” ХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14:00 цагт компанийн өөрийн байрнаас цахим хэлбэрээр шууд дамжуулна.

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 4-р хороо, Хүнсчдийн гудамж “Мах Импэкс” ХК

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр: 2023 оны 04 сарын 04-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  2. Компанийн 2023 оны бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах
  3. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны төсвийг батлах
  4. Ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг хэлэлцэн батлах

Хурлын материал, хурлаас гарах шийдвэрийн төсөл, холбогдох бичиг баримттай танилцах боломжтой.

 

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Холбоо барих утас: 98555575